Бүх шатны сургуульд түүхийн хичээлийн цагийг нэмж, чанар, агуулгад нь анхаарахгүй бол түүх, соёлоо үгүйсгэж, нулимсан хоосон толгойтнууд олширох нь! Дэлхийн байтугай Монгол Улсынхаа түүхийн талаар ямар ч мэдлэггүй бүхэл бүтэн үе гарч ирсэн байна. Тусгаар тогтнолын үнэ цэнэ юунд оршдогийг огт мэдэхгүй, тоохгүй байна гэдэг гутамшиг. Суурь боловсрол олгох ёстой ерөнхий боловсролын сургуульд түүхийн хичээл ордоггүй юм уу? Эх оронч зүрх сэтгэлгүй хүмүүст яаж энэ улсын хувь заяаг даатгаж үлдээх вэ?!
Сануулахад “Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь та нар руу их буугаар буудна” гэдэг мэргэн үг байдаг.
Д.Лхагва