Автобусны жолооч эмэгтэй гэнэт гар утсаа гаргаад видео колл хийгээд эхэллээ. “Найзаа нүүрэндээ маск тавихдаа зөвийг сонгоорой” гэгчлэн их удаан хувийн яриа хийв. Олон хүний амь насыг хариуцаж яваа нийтийн тээврийн жолооч хүн шүү дээ. Мөн жолооныхоо урд таблет, гар утас байршуулчихаад элдэв бичлэг үзэж явдаг жолооч нар ч олон байна. Тээврийн цагдаа онцгой анхааралдаа авах цаг болжээ.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жижиг тэрэгний жолооч нар ч хоёр гараараа утсаа бариад жолоогоо тавьчихсан явах дүр зураг хаа сайгүй. Үүнээс болж маш олон гэм зэмгүй хүн цаг бусаар хорвоог орхиж байна. Маш яаралтай арга хэмжээ авахгүй бол монголчуудын тэнэгрэл хэтэрлээ!
Д.Лхагва