“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК болон ХУД-ийн 15 дугаар хороо хамтран 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтаж, “Дэм дэмэндээ” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус өдөрлөгт иргэд өөрт байгаа ном сурах бичиг, хувцас цүнх, тоглоом зэргийг солилцох, хандивлах боломжтой бөгөөд өнөөдөр 16 цаг хүртэл үргэлжлэх юм. Өдөрлөгийн үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хамт олон тус хорооны 1-2 дугаар ангид суралцах 10 хүүхдэд сурлагын өндөр амжилт хүсэн гарын бэлэг өглөө.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК