“Приус-20” маркийн автомашин тоглоомын талбайн хашааг мөргөж унагаасан осол өчигдөр Хан-Уул дүүргийн IV хороо “Шинэ өргөө” хороололд гарчээ. Үүний улмаас тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүд өртсөн байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Багажаар үлээлгэж үзэхэд тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Машины осолд дөрвөн хүүхэд өртөж, эрүүл мэндийн байгууллагын хяналтанд байгаа” гэв
Эх сурвалж: DNN