Ёс зүйн зөрчил гаргаад байгаа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг зөвтгөхгүй. Гэхдээ засаж болох алдаа юм. Хариуцлага тооцох механизм нь ч бий. Харин иргэн бүрт буу эзэмшүүлнэ гэж ярьж бгаа гишүүдээ анхаарах хэрэгтэй бус уу? Нийгмийн сэтгэлзүй, иргэдийн авир ааш, ёс суртахуун, үзэл бодол, сэтгэц ухамсар уналтын, бас ухралтын байдалд байгаа ийм цөвүүн үед харин ч буу зэвсэгийг хориглох ёстой биз дээ? Тагтан дээрээсээ гох дарах халамцуу мунхагууд улам олширно. Малын бэлчээрээ булаацалдаад буу шийдэмдээ хүрээд бгаа хөдөөгийн ойворгон залууст боломж гаргаж өгөх гээд бга юм уу? УИХ-д аймаар шедевр хүмүүс гарсан гэж ойлгоод байгаа ш дээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудалд ямар хэнэггүй хандаж байна вэ?! Гүн гүнзгий өвчилсөн нийгмийн сэтгэлзүйг эмчлэх тал дээр эрхэм төрийн түшээд та нар юу бодож сууна вэ!
Д.Лхагва