Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр /2024.08.22/ Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Буянт, Байдраг, Хожуул, Түй, Заг, Онги, Шаргалжуут, Алтай нуруунаас усжих Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.
Хэрлэн / Мөнгөнморьт/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-75 см даван хүчтэй үерлэж байна.