“Монголын Үндэсний Давхар Даатгал” ХК-аас 10 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Эрсдэлд тэсвэртэй Монгол” чуулга, уулзалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо.
Малын индексжүүлсэн даатгалаар энэ оны 10 сарын байдлаар зудад өртсөн даатгалтай 218 сумын 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон байна. Энэ нь тус даатгалаар олгосон түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр юм.
Улсын хэмжээнд нийт малчдын 18 хувь нь Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг байна.
Цаашид орон нутгийн удирдлага, малчдын дэмжлэгтэйгээр даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг энэ үеэр онцоллоо гэж ОБЕГ мэдээллээ.