Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 407 айл өрх зөвшөөрөлгүй оршин сууж байна.
Эдгээр айл өрхөд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3,052 удаа хүргүүлж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрд хүргэсэн ч ердөө 61 айл өрх нүүж 346 айл өрх нүүхээс татгалзсан талаар НЗДТГ-аас мэдээлсэн. Үерийн аюултай газарт буусан хүмүүс сүүлийн хоёр өдөр орсон их бороо, цасанд өртсөн байна. Өөрсдийнх нь төлөө сануулж, мэдэгдэл хүргүүлээд байхад нүүхээс татгалзсан хүмүүс нэлээдгүй төвөг удаж байна. Бороо цаашид ч үргэлжлэн орно.
Д.Дорж