Зургаадугаар сарын 22-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-105 см. Зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн болон Улз голын эхээр 20-65 см нэмэгдсэн.
Хүдэр, Туул, Улиастай, Сэлбэ, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн /Хонгон/ гол үерийн түвшинг 5-35 см, Сөгнөгөр, Тэрэлж, Туул /Босгийн гүүр/ , Хэрлэн /Мөнгөнморьт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэж байна.
Мөн Алтайн уулсаас эхтэй Буянт, Ховд голын дагуу үертэй, үерийн аюултай түвшинг 5-15 см давсан байдалтай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж байгаа малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ анхааруулж байна.