Элийрэгч Ц.Уянга, Д.Монголхүү нар яг ардчилсан үзэлтэй, прагматик хүмүүс мөн үү? Намынхаа дарга Л.Гантөмөр дээр хар эрчээрээ очиж “МАН-ын дарга яахаараа манай намын байранд ирж, босгыг нь давж байдаг юм” гэж уурсав. Ардчилал бол олон ургальч үзэл. Хэн нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэх, харилцан ойлголцох нь ардчиллын үндсэн зарчим, суурь соёл, хамгийн чухал үнэт зүйл.
АНУ-ын Ардчилсан Намаас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Байден Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч, өрсөлдөгч Трампад төрсөн өдрийн баяр хүргэлээ. Ардчиллын соёл мөн л дөө.
“Би АН-ын гишүүн” гээд л бусдын үзэл бодлыг хүндэтгэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь ардчиллын талаар хазгай ойлголт, төлөвшилтэй хүний шинж. Зөвхөн өөрийнх нь үзэл бодол, үг, үйлдэл зөв, бусдынх буруу гэж тулгаж байгаа хүмүүс бол нөгөө ардчиллынхаа мөн чанарыг үгүйсгэж байгаа хэрэг. Болшевикууд хэзээ ч өөрийнхөөсөө өөр үзэл суртлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан шүү дээ.
Д.Лхагва