ПХЕНЬЯН, 6 сарын 19. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар Пёньяны нисэх онгоцны буудлаас БНАСАУ-ын Төрийн ордон руу явах замдаа хоёр орны харилцааг найдвартай хөгжүүлэх талаар ярилцаж, халуун дотно яриа өрнүүлжээ. В.Путины Пхеньянд хийх айлчлалын гол хэсэг зургадугаар сарын 19-нд болно. Хоёр орны удирдагчид бараг бүтэн өдрийг хэлэлцээрийн ширээний ард өнгөрүүлэх төлөвтэй байна.
Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлэхдээ, энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд айлчлалын зорилго нь Орос улс дэлхийн бүх улс орон, ялангуяа “хамгийн ойрын хөршүүдтэй эрх тэгш яриа хэлэлцээ хийхийг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй” гэдгийг харуулж байгаад оршино гэлээ.
Тэрээр мөн “Талууд өрнөдийн орнуудын зүгээс ОХУ-д үзүүлэх бүх төрлийн дарамт шахалтыг үл харгалзан олон улсын асуудлыг хэлэлцэхэд ихээхэн анхаарал хандуулна” гэж тэмдэглэв.