М.Бадарчийн Улсын аварга цолыг хураасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаарнэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимэг хүртээлээ:
-Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
-Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
-Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олголоо.
Мөн Улсын аварга О.Хангайд “үлэмж бадрах” чимэг нэмлээ.