Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагч АН-ын штабын ажилтны амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яаралтай арга хэмжээ авч тус нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татлаа.
Мөн АН-ын байранд очиж тус намын дарга Л.Гантөмөрт эмгэнэлт илэрхийлэв. Гэхдээ энэ гарсан хэрэг бол хувь хүний л асуудал. МАН тэр ухуулагчийг тийм хэрэг хийхэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, тийм боломж ч байхгүй. Архидан согтуурсан үед болсон хэрэг. Ийм байхад улстөржүүлж, улстөрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай. Хуулийн байгууллагын шийдэх хэрэг явдал дээр улстөрийн хүчнүүд хөндлөнгөөс оролцож, нэр хүндээ өсгөхөөр улайрч байгаа нь дэндүү увайгүй улстөр юм даа.
Д.Дорж