Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт олон ястны өлгий нутаг Ховд аймагт үргэлжилж байна. Ховд аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэр барих бөгөөд УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт туршлагатай, боловсролтой, чадвартай 10 хүнээ нэр дэвшүүлж байгааг тус намын дарга онцоллоо.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Монгол төр иргэндээ биш даргад үйлчилдэг болсон учир хууль засагладаг болох хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулиар ардчилсан улс байх уу, эс байх уу, хүний эрх, эрх чөлөө үлдэх үү, эс үлдэх үү гэдгийг шийдэх сонгууль болно” гэв.