АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, жагсаалтаар нэр дэвшигч Ц.Чинбатын ярилцлага хэд хэдэн сайт дээр харагдлаа. Тэр хүн “Х.Баттулгаар дамжуулан Кремлийн бодлого манайд хэрэгжиж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй” хэмээж. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үгүйсгэх утгагүй. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүн АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа. Гэтэл намынх нь гишүүн, бүр бодлого тодорхойлдог удирдах бүтцэд нь байдаг хүн нэгнийхээ эсрэг ноцтой гэмээр мэдэгдэл хийж байгаа нь ойлгомжгүй юм. Ямар бодлогоор, хэний дохиогоор сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр ийм зүйл ярих болов?
Нам бол үзэл санааны нэгдэл. Дотроо зөрчил маргаан гарах нь байж болох асуудал хэдий ч огт өөр үзэл бодолтой хүмүүс нэг намд багтаж шингэх нь логик талаасаа боломжгүй мэт. Энэ намд сонгуулийн дараа том тэсрэлт болох нь дээ.
Д.Дорж