Э.Бат-Үүл “МАН ялвал KFC,Burger King г.м түргэн хоолны сүлжээ байхгүй болно. Банкууд хоригт орж, Visa, Маster картуудаар төлбөр хийх боломжгүй болж, дампуурах эсхүл юаны зоонд шилжинэ. Барууны машинуудын борлуулах албууд үйл ажиллагаагаа зогсоож,Тоёто, Приус гэх мэт машины сэлбэгийн хомсдол болно. Уул уурхай тэр чигтээ Оросын олигархуудын мэдэлд шилжинэ.Улстөрчдийг нь бяц барина.Үгүй бол ална! Барууны орнууд руу чөлөөтэй зорчих эрхгүй болно. Гэх мэтээр Монгол дарангуйлал руу шилжвэл алдах зүйлийг тоолоод баршгүй! Залуус аа! Монгол ардчиллаа устгавал төлөөс нь ямар байхыг мэдье гэвэл Хойд Солонгос, Орос, Куба, Венесүэл, Туркменистан зэрэг улсуудыг үзээд ирээрэй! Хятад, Вьетнамтай барууны орнууд, геополитик түүхээс улбаалсан тусгай өөр харилцаатай байдаг юм. Тэдэнтэй Монголоо жиших боломжгүй!” гэгчлэн муу ёрложээ.
Түүний ярьж сурталчилж байгаагаар бол МАН ялбал коммунизм тогтох юм байх. Яалаа гэж дээ, баатараа. Үндсэн хууль гэж байна. МАН ардчилал, хүний эрхийг улам л төгөлдөржүүлэх гэж хичээж байгаа болохоос булшлах талаар ямар ч бодолгүй байгаа нь үнэн. Ард түмэн ч зөвшөөрөхгүй шүү дээ.
Д.Дорж