Улс, нийслэлийн хөгжил дүүргээс эхтэй. Тэр ч утгаараа Сонгинохайрханчууд томоохон бүтээн байгуулалтын өрнүүн их ажлаар дүүрэн байж, Боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, дэд бүтцийн салбарт цогц төлөвлөгөөг боловсруулж, эхнээсээ ашиглалтад ороод буй. Ингээд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн онцлох бүтээн байгуулалтыг нэрлэе.
- ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР
2024 оны 04 дүгээр сарын 25-нд өндөр үүдээ нээж Сонгинохайрханчууд төдийгүй Улс даяар түүхэн өдөр тохиосон юм.
- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Сонгинохайрхан дүүрэгт 35 жилийн дараа олон улсын стандартад нийцсэн гурван том эмнэлэг ашиглалтад оров.
-“Согинохайрхан нэгдсэн эмнэлэг” 200 ортой
-“Эрүүл мэндийн төв”-ийн 7 давхар өргөтгөл
-“Баянхошуу салбар амбулатори
- 95 ХУВИЙН БҮТЭН ГЭРЭЛТҮҮЛЭГ
Дүүрэг 2020 онд 10699 ширхэг буюу 40 хувийн гэрэлтүүлэгтэй байсан бол 2024 онд гэрэлтүүлэг хоёр дахин нэмэгдэж 23800 ширхэг болж 95 хувьд хүрээд байна.
- СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ
– Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2024 оны байдлаар 28 сургууль 30450 хүүхдийн хүчин чадалтай болоод байна.
Энэ нь 2020-2024 оны хооронд нийт 7 шинэ сургууль, 1 сургуулийн өргөтгөл шинээр баригдаж 5691 хүүхдийн суудлаар нэмэгдлээ.
– Сонгинохайрхан дүүрэг 2020 онд төрийн өмчийн 42 цэцэрлэгтэй байсан бол 2024 оны байдлаар шинээр 25 цэцэрлэг ашиглалтад орж 67 цэцэрлэгтэй үйл ажиллагаа явуулж байна.
Мөн 2024 онд 22, 23, 25, 27, 28, 29, 33, 34, 40, 42, 43 дугаар хороодод дахин 14 цэцэрлэг баригдаж байгаа ба хүчин чадал нь 3,125 суудлаар нэмэгдэнэ.
- СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ
Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны ордны есөн давхарт гэрлэх ёслолын өргөөг байгуулах ажлыг санаачлан 2023 оны 5 сард ашиглалтад орсон.
- ГАРААШ
Анх 2021 оны гуравдугаар сард гарааш чөлөөлөх ажлыг санаачлан эхлүүлж Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2021-2024 оны хооронд зөвшөөрөлгүй 2558 ширхэг гарааш, чингэлгийг буулгасан. Тус талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэн авч, авто зогсоол, тоглоомын талбай, дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг хийсэн.
- АВТОЗАМ
Сонгинохайрхан дүүрэг 2020 онд 214.09 км авто замтай байсан бол 2024 онд 51.1 км-ээр нэмэгдэж 265.1 км хатуу хучилттай авто замтай боллоо. Цаашид 28 байршилд буюу 1, 2, 3, 5, 6, 20, 22, 26, 32, 33, 34, 35, 36, 39, 41, 42, 43 дугаар хороодын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 22,4 км авто зам тавигдахаар төлөвлөгдсөн.
- ГЭР ХОРООЛОЛ ДУНДУУР ЗУРГААН ЭГНЭЭТЭЙ АНХНЫ АВТОЗАМ ТАВИГДАЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох гүүрэн байгууламжтай 3,6 км авто замын ажил 2023 оны 4 дүгээр сард эхэлсэн. Авто зам тавихад 323 айлын газраг чөлөөлж бүтээн байгуулалт хийгдэж байна.
- ЖИШИГ АВТОБУСНЫ БУУДАЛ
Сонгинохайрхан дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,2,8,11,18,19,20,27-2,33 дугаар хорооны 10 байршилд жишиг автобусны буудлыг байршууллаа.
- ҮЕРИЙН ДАЛАН
Сонгинохайрхан дүүрэг 2020 онд 11,53 км үерийн далан байсан бол 2024 оны хооронд 8,38 км-ээр нэмэгдэж нийт 20 км үерийн далантай болсон. Цаашид 1,2,3,4,5,9,24,25,26,27,35,40,41,42 дугаар хороог дамнасан 44,9 км далан шуудуу хийхээр төлөвлөгдсөн ба зураг төслийн ажил үргэлжилж байна.
- БАЯНХОШУУ, ТОЛГОЙТ ДЭД ТӨВ
Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хороонд нийт 162 га газарт авто зам, үерийн далан, цэцэрлэг, спорт цогцолбор, бизнес инкубатор, сургалтын төв, эрүүл мэндийн төв, дэд станц болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтайгаар хийгдэж байна.
- 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ
Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020-2024 оны хооронд 23 байршилд 3х3 стандартын дагуу сагсан бөмбөгийн талбай байгууллаа. Цаашид 11, 13, 14, 23, 25, 28, 30, 41 дугаар хороодын 10 байршилд зориулалтын сагсан бөмбөгийн талбай байгуулагдахаар төлөвлөөд байна.
- “ЦАГДАА ТОЛГОЙ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг 4 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж 2021 онп ашиглалтад хүлээн аваад байна.
- СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ӨВЛИЙН СПОРТЫН ОРДОН, УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛНО
Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “ӨВЛИЙН СПОРТЫН ОРДОН”, “УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ”-ийн барилгын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж явна.
- СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХОЁР БАЙРШИЛД ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ АВТО ЗАМЫН НҮХЭН ГАРЦ ХИЙГДЭЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон.
-Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц,
-Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц хийгдэж байна.