1995 онд шиг санагдаж байна. Ерөнхийлөгч П.Очирбат Мартын 8-ныг тэмдэглэхийг хориглож 6 дугаар сарын 1-ний Хүүхдийн баяртай нэгтгэн Эх үрсийн баяр болгох зарлиг гаргаж билээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь баяр гэдэг утга руугаа хавтгайрч архидан согтуурах үзэгдэл эрс нэмэгдсэн учир Төрийн тэргүүний хувьд тийм шийдвэр гаргахад хүрсэн гэдэг. Гэхдээ 2003 онд Эх үрсийн баярыг буцаагаад Хүүхдийн баяр гэдэг агуулгаар нь сэргээсэн юм.
Энэ өдөр болсон болоогүй чихэр, ундаагаар хуурахаас илүү хүүхдийн эрх зөрчигдөж байгаа шалтгаан, хүүхдийн үзэл бодол, хүмүүжлийн доголдол, тэдний үйлдэж буй хэрэг, гэр бүлийн уур амьсгал, сургууль, багш нарын хандлага, нийгмийн орчин, нөлөөлөл гээд олон сэдвээр ярилцмаар л байна даа! Монголын 1.3 сая хүүхдийн хэдэн хувь нь нүдэндээ гунигтай, сэтгэлдээ сүүдэртэй явааг таашгүй.
Д.Лхагва