Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн боловч СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авсангүй. Учир нь авлига, албан тушаалын хэргээр шүүхээр шийтгүүлж байсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж хуульзүйн талаасаа байхгүй.
Н.Номтойбаярт 2020 оны 7 дугаар сарын 7-нд түүнд эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр таван жил таван сарын хорих ял оноож байсан юм. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан билээ.
Д.Дорж