УИХ-ын гишүүн асан Г.Уянга ТВ-9 телевизэд өгсөн ярилцлагадаа “Нэр дэвшүүлэлтийг, жагсаалтыг харж байхад АН болоогүй байна, шинэчлэгдээгүй байна, хуучнаасаа салаагүй байна. нөгөө л хуучин лидерүүд, зууралдсан зунгааралдсан хэвээр байна. Ийм хүмүүс залуустаа орон зайгаа тавьж өгөх болоогүй байна гэж харамссан. Энэ намд Ц.Элбэгдорж гэдэг хүний нөлөө хэвээр байна. С.Баярцогтыг нэр дэвшүүлчихээд ямар нам ялна гэж бодох юм. Б.Хурц гэдэг алуурчинг нэр дэвшүүлчихээд ямар нам ялах юм бэ? Ц.Элбэгдоржийн нөлөө хараанд шууд байдаг ийм хүмүүсийг жагсаалтын дээр оруулах, гарцаагүй гишүүн болгох, өөрсдийн хүнээ төрийн дээд байгууллагад байршуулах сонирхол байсаар байна. Зарим хүмүүс өөрийгөө аварч хамгаалах гэж, гэмт хэргээ хайцаалах гэж төрийн эрх барих дээд байгууллагын ашигладаг юм байна. Би үүнийг байж болшгүй аймшигтай зүйл гэж бодож байна. Саяны нэр дэвшилт бол Ц.Элбэгдорж гэдэг хүний гар хөлийг парламентад ахиухан шургуулах гэсэн оролдого, тийм л хичээл зүтгэлийн үр дагавар байлаа. Энэ нь АН-ыг будаа болголоо” гэгчлэн үзэл бодлоо илэрхийлэв.
1 сэтгэгдэл
Ok good to know priligy near me