Ноднин зун бороо хур элбэгтэй байлаа. Улаанбаатарт хаа сайгүй үер бууж хотын эрх баригчдыг багагүй тэвдүүлж билээ. Энэ жил мөн л бороо ихээр орох шинжтэй болоод явчихлаа. Хамгийн гол нь бүтэн жилийн хугацаанд үерийн аюулаас сургамж авч далан, шуудуу босгож, иргэдийн амьдрах орчныг эрсдэлээс хамгаалах юу хийв?
Нийслэлийн онцгой байдлын газраас “Улаанбаатарт өчигдөр 23 цагаас эхэлж орсон бороо өнөөдөр үд хүртэл, маргааш үргэлжлэн орж, зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорийн давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байна” хэмээн анхаарууллаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар