ШИНЭ нэгдсэн эвсэл жагсаалтын эхний 24 хүнийхээ нэрийг зарлалаа. Ж.Батзандан, Лу.Болд нарын үүсгэн байгуулж байсан ШИНЭ нам 2024 оны сонгуульд МУНН-тай эвсэж оролцохоор болсон юм.
Тус эвслийн жагсаалтын хоёрт МАН-ын гишүүн асан, Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон, харин жагсаалтын дөрөвт сэтгүүлч Б.Отгон нарыг оруулжээ.
УИХ-ын гишүүдийн тоог 50 хүнээр нэмж 126 болгосон болохоор хүссэн хүн нь жижиг намуудын нэр дээр өрсөлдөх боломжтой болжээ.
Д.Дорж