Оросыг дэмжиж пост бичсэн хүмүүсийн мэдээллийг Америкийн тагнуулын албанд өгнө хэмээн сүрдүүлснийхээ төлөө иргэний гомдлоор ТЕГ-т дуудагдаж байсан Ц.Уянга хэдхэн сарын өмнө АН-д элссэн билээ. Улмаар УИХ-д нэр дэвших мандат авч чадав. Тус намд орж ирээд хагас жил ч болоогүй байж нэр дэвших эрх авна гэдэг нь Ц.Элбэгдоржийн нөлөөний үр дүн хэмээн тус намыхан ярьж байна.
Гэхдээ нөгөө “элийрэгч” маань тойргоо голоод сүйд. Тэрбээр “Пахх, миний 3 сар ажилласан Хан-Уулын тойргийг Лодойд авч өгөөд 13 минутын өмнө СХД-т Шар Уянгыг надаар сольж нтр. Овог ядаж зөв бич! Угаасаа Сонгинод шансгүйгээ мэдээд намайг дуугай болгох гэж нохойд хаяж бгаа яс болгож нтр. Зайл зайл! Мөнгөө авьяа!!! Угаасаа ҮБХ-ны нөхөн сонгуульгүй, хуульд заасан ирцийн бүрдэлгүй хурлаар тогтоосон тогтоол чинь хүчингүй! Жагсаалт, тойрог бүгд хууль бус, сонгуулийн өмнө шүүх дээр очоод л будаа болно. Бид нар тоглоом уу ямар” хэмээн хилэгнэн бичжээ. Өөрөөр хэлбэл, гуйж түйж орсон “энхрий хайрт” намдаа ихэд гомдсон гэсэн үг. Хаалгыг нь саваад гарахад ч бэлэн байгаа бололтой.
Хамгийн гол нь Ц.Уянга АН-ын нэр дэвшигчдийн хувьд СХД-т ялалт байгуулах ямар ч боломжгүй гэдгийг ойлгоод, тойргоо голоод байна.
Д.Дорж