АН-д дахин нэг жигүүр шинээр ургажээ. Гэхдээ намын одоогийн эрх баригчдад халтай хэдэн хүн эвлэлдэн нэгдсэн бололтой юм. Х.Алтанхуяг, Н.Цэрэнбат нар АН-ын дарга Л.Гантөмөрийн эсрэг удаа дараа хэвлэлийн хурал зарлаж, хилийн хоригт оруулах ёстой гэж мэдэгддэг бол саяхан АН-ын Үндэсний жигүүр гэх фракц шинээр төрж сонгууль дөхсөн үед Л.Гантөмөр нар руу чулуу шидээд эхэллээ.
Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж хэвлэлийн бага зарлажээ.
Ц.Элбэгдорж хэдийгээр “Би улстөрөөс хол хөндий байгаа, Миний оролцоо АН-д байхгүй” гэж зарлаж байгаа ч өөрийнх нь тавиулууд АН-ын бодлого тодорхойлох түвшинд хүрсэн гэж тус намын олон хүн ярьж хэлж байгаа юм.
Д.Лхагва