Нийслэлийн МАН-ын хорооны дарга П.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, хотын дарга Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонголоо.
Д.Сумъяабазар 2023 оны 10 дугаар сард хотын даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байсан ч Нийслэлийн намын хорооны даргаараа үлдэж байсан юм. Харин энэ удаад намын ажлаа өгөв. Намын даргын ажлаа өгөхийг дээрээс нь шахаж ирсэн бөгөөд УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвших тохироогоор намын байгууллагын тэргүүний ажлаа Х.Нямбаатарт хүлээлгэн өгөв бололтой. Түүнээс гадна ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг шиг хотын дарга хотын намын хороогоо давхар удирдах зарчмаар асуудал хандав бололтой.
Д.Дорж