“120 мянгат-Алтай хотхон” гэсэн хаягтай автобусны жолооч зүүн 4 замын автобусны буудлаас л гэхэд 5 хүнээс бэлэн мөнгө авлаа. Ийм үзэгдэл хаа сайгүй. Уг нь нийтийн тээврийн жолооч нарыг чанаржуулах, сахилга, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор л ийм арга хэмжээ авсан гэж ойлгосон. Гэвч автобусны жолооч нарын хандлагад онцын өөрчлөлт орсонгүй.
Бэлэн мөнгө аваад байх тусам нийтийн тээвэр санхүүгийн хямралд орно гэдгийг ойлгох ухамсар тэдэнд даанч алга. 3 сая 500.000 төгрөгийн цалин авч байгаа хэрнээ л шунаад байдгийг нь ойлгохгүй юм. Автобус дотор жолоочийг хянах камер байрлуулж, хэрвээ уг камерыг жолооч дур мэдэн авсан, сүлжээг нь тасалсан бол ажлаас халах арга хэмжээ авч болно шүү дээ. Үүнийг Нийтийн тээврийн газар, автобус компаниуд хүсэхгүй байгаа нь хачирхалтай. Ухамсаргүй этгээдүүдэд хамаг орлогоо алдаад суух нь сайхан байгаа гэж үү?
Д.Дорж