Монголчуудын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг гурилын үнэ өдөр өдрөөр хямдарсаар байна. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-ын дээд гурил 65 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол нэг кг нэгдүгээр гурил 1180 төгрөг болж хямдарсан байна. Мөн 50 кг нэгдүгээр гурилын үнэ 59 мянган төгрөг болжээ. Мөн Увс аймагт гурилын үнэ хямдарсан тул баруун аймгууд болох Баян-Өлгий, Увс аймагт гурилын үнийн хямдрал нөлөөлж эхэлсэн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.
Мөн энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тонн гурил оруулж ирж байгаа талаар албаныхан ЗГХЭГ-т мэдээлсэн байна. Импортоор хямдхан, чанартай орос гурил оруулж ирж байгаа тул нийслэлийнхэн ч энэ долоо хоногийн сүүлээр хямд гурил худалдан авах боломжтой болох юм.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр гурилын импортын албан татварыг тэглэсэн хууль энэ тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш 19 компани 2208.7 тонн гурил оруулж иржээ. Үүнээс хамгийн ихээр оруулж байгаа нь “ЧМТО” ХХК 868.6 тонн гурил импортолсон байна. Тухайлбал, Сэлэнгийн боомтоор 1270.9 тонн, Баян-Өлгий аймгаар 440 тонн, Увс аймгаар 497.8 тонн импортын гурил оруулж иржээ.
Иргэд импортын хямд гурил худалдаж авах уу, дотоодын гурил худалдаж авах уу гэдэг нь өөрсдийнх нь сонголт. Гурилын үнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой болно гээд нааштай үзүүлэлт гарна.
Инфляцад нөлөөлдөг гол нэрийн бүтээгдэхүүн бол мах, гурил байдаг. Гурилын үнэ хямдарч байгаа, мөн инфляц тогтвортой байгаа тул Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ нэг нэгжээр бууруулж 11 хувьд хүргэж байгаагаа зарласан. Мөн бодлогын хүүг дагаад зээлийн хүү ч буурдаг эдийн засгийн эерэг үзүүлэлт гардаг юм.
1 сэтгэгдэл
does priligy work Flow cytometry showed that silencing DSCR8 inhibited the cell cycle progression, showing an increase in the number of cells in the G 0 G 1 phase, and the proportion of cells in the G 0 G 1 phase was significantly recovered when Cdc42 was overexpressed simultaneously Figure 6D