Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байдаг.
Тодруулбал, 1989 онд Дүрслэх урлагийн музейгээс “Их тэнгэр” цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан.
Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг. 2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоосон байна. Улмаар прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Сануулахад, энэ хэрэгт Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарыг хамаатуулан шалгаж байгаа бөгөөд түүний эзэмшлийн гэх “Монгол арт” галлерейгаас зарим уран зургуудыг хураан авсан байдаг.
zindaa.mn