2024 оны 5 дугаар сарын 09-нд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанкинд болсон юм. Уг арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, энэхүү реформд нэгдсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархлаа илэрхийлье” хэмээн зориуд тодотгосон. Засгийн газрын тэргүүний хэлсэн үгнээс үзвэл АН-ын зүгээс Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг дэмжсэн гэсэн үг.
Харин Ц.Элбэгдорж энэ хуулийн эсрэг байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тодруулбал “Энэ бүр Монголын дон дээр суух хэрээ боллоо шүү. Бидэнд итгэж найдаж байсан хүмүүсийн нүдэнд хуруугаа дүрэв. Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын боломжит хамтрагчид гасалж, муу үгээ олохгүй байна. Хийсэн тохирсон гэрээ хэлцэл, хууль дүрэм юу болов? Бодлого хуулиа өөрчлөх бол” хэмээн эгдүүцсэн байна.
АН-ын дарга Л.Гантөмөр уг хуулийн төслийг дэмжсэн байхад Ц.Элбэгдорж огт өөр байр суурь илэрхийллээ. Одоо Л.Гантөмөр “ахаасаа” жавтий хүртэх болов уу, яах бол?
Д.Дорж