Нийтийн эзэмшилийн талбайд дур мэдэн барилга барьж байгаа үзэгдэлтэй хотын дарга эвлэрэхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Бид өнгөрсөн даваа гарагт БЗД-ийн 13-р хороонд ажиллаж, чулуун овооны орчимд иргэн Л.Балдан-Очир 2017 онд эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгах чиглэл өгсөн. Үүний дагуу өнөөдөр албаны хүмүүс барилгыг буулгах ажлыг эхлүүллээ. Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Дор бүртээ зоргоор аашилж, нийтийн эрх ашгийг зөрчихийг зөвшөөрөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.