УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй байна. Хамгийн гол нь сонгуулиас өмнө Газрын наймаа, ашигт малтмалын лиценз болон “Ногоон автобус”-ны хэргийн сонсгол болох ёстой байсан ч гишүүд тойрог руугаа гүйдэлтэй болсноор уг арга хэмжээ хойшлогдоод байгаа юм.
УИХ-ын дарга хэчнээн уурлаж бухимдаж, шахаж шаардаад ч эрхэм гишүүд тойргоо услаад тун завгүй байна. Уг нь дээрх чухал сонсголыг хийчихвэл маш олон хэргийн мэдээлэл ард түмэнд ил болох гээд байгаа юм.
Сүүлийн 30 жилд Улаанбаатарын газрыг хэн хэн зарж, нийслэл хотыг бетонон ширэнгэ болгосон, ямар бүлэглэл байгалийн баялагийг хувьдаа завших зорилгоор ашигт малтмалын лицензийг авсан, нийтийн тээврийн парк шинэчлэл нэрээр хэн гэдэг албан тушаалтны оролцоотойгоор төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан талаарх үнэн бодитой мэдээлэл өнөөдөр хэрэгтэй байна!
Д.Лхагва