Өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч хэргийн газар дээр очжээ.
Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан их хэмжээний цус алдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, иргэн Э-ны амь насыг аварч, яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна.
Ослын голомтод эмнэлгийн байгуулгаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгуулгаас 5 алба хаагч ажиллажээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.