Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая, 2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөхөөр судалгаа гарсан.
Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ. 2022 оны байдлаар Монгол Улсад нийт хүн амын 10.5 хувь буюу 344.6 мянган ахмад настан байна.