ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газраас хамтран Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит ихт” компанийн эзэн П.Цагаан нарын вабер чатыг нийтэд дэлгэсэн. Ц.Элбэгдорж үүнийг эсэргүүцэж, “Л.Оюун-Эрдэнэ болон цагдаа нар намайг гүтгэж байна. Эвлүүлэг тарааж байна” гэв.
Хачирхалтай нь “Оросын Ерөнхийлөгчийг шүүмжилсний хариуд хойд хөршийн даалгавраар Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар намайг оролдож байна” гэж хилийн чинадаас хээв нэг яриад сууж байна. Орос хэмээх их гүрэн манай огцорсон Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэж, өс санана гэдэг юу л бол?
Экс Ерөнхийлөгчийн ярьж байгаагаар бол Ерөнхий сайдын захиалгаар цагдаагийн байгууллага эвлүүлсэн баримт дээр түшиглэж гүтгэлэг тараасан болж таарлаа. Гэхдээ энэхүү баримт нь баталгаатай нотолгоо гэж цагдаа нар олон талаас нь тайлбарласан. Юутай ч Ц.Элбэгдоржид хэрэг үүсгүүлэхээр холбогдох байгууллагад хандаад байгаа юм. Одоо тэгэхээр Ц.Элбэгдорж өөрийн биеэр ирж шалгуулах л үлдээд байна.
Д.Дорж