Өнгөрсөн жил хүчтэй үер бууж их хэмжээний хохирол амсаад байсан Ливи улсын Дерна хотод дахин байгалийн аюулт үзэгдэл тохиолджээ. Шороон шуурга өдрийн цагаар шуурсны улмаас шөнө мэт харанхуй болсон байна. Тэнгэр бүхэлдээ Бархасбадь гараг шиг улаан болон хувирч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Гэвч ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ.
Эх сурвалж: https://abc.com