Арабын Нэгдсэн Эмират улсад сүүлийн 75 жилд ороогүй их хур тунадас буусны дараа гудамж талбай үерт автаж, далдуу модыг үндсээр нь булга татаж, барилгын фасадыг эвдэж сүйтгэсэн байна. Ийм хүчтэй бороо 1949 оноос хойш нэг ч ороогүй байна. Аялал жуулчлалын алдартай Дубай хотод нислэгүүд цуцлагдаж, замын хөдөлгөөн зогсч, сургуулиуд хаагдаад байна.
Бороо маш ширүүн орсон тул үерийн ус нэмэгдэж, замууд гол болж хувирсан тул зарим жолооч машинаа орхиход хүрчээ.
Хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн дулаарал нэмэгдэж энэ мэт их хэмжээний хур тунадас орох нь элбэг болж байна. Эмират улсаас гадна Арабын Оман улсад аадар борооны улмаас үер бууж дор хаяж 18 хүн амиа алдсан гэж тус улсын Онцгой байдлын үндэсний хороо мэдэгдэв. Амиа алдсан хүмүүсийн дунд сургуулийн хүүхдүүд байжээ гэж CNN мэдээллээ.