Эр бяр, ид хаваараа арлын Японыг шуугиулж явсан алдарт Их аварга Асашёрю Дагвадоржийг маань хүнд өвчин ороожээ. Сүмо бол жинхэнэ эр зориг, тэсвэр тэвчээр шаарддаг мэргэжлийн спорт. Түүний барилдаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, зүрхийг нь догдлуулж чаддаг байсан юм.
Эрэмгий харц, хурц дайчин барилдаан нь сүмо бөхийг дэндүү сонирхолтой болгодог байлаа. Асашёрютай хамт Монгол Улсын нэр цууриатдаг байлаа. Сүмо бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Их аваргад аюулт өвчнийг дарах их хүч бий гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд аа, эд хавтай, эрэмгий дайчин Д.Дагвадорждоо сэтгэлийн урам хайрлацгаая.
Д.Лхагвадорж