Хаврын хуурайшилттай улирал үргэлжилж байна. Амиа бодсон, арчаагүй тамхичдын гай хаа сайгүй эрсдэл дагуулах боллоо.
Өнөөдөр л гэхэд 17 цагийн үед 15 дугаар хороолол, Ромео-Жулетта хотхоны хогийн цэгт гал гарч бөөн утаа май дэгдэв. Хажуугаар нь өнгөрч явсан тамхичин тамхиа унтраалгүйгээр зориуд шидсэн нь тодорхой. Салхи шуургатай үед ноцтой гай тарихуйц хэрэг хийснээ мэдэж байгаа болов уу?Бүдүүлгийн туйл болсон тамхичид орон сууцны тагтан дээр тамхи татсанаас олон айл орон гэргүй болсон гашуун түүх давтагдсаар байх уу?!Тамхичдын учруулж буй хохирол их байгаа учраас хууль сахиулагчид олигтойхон ажилламаар байна! Учруулсан хохирлыг нь тамхичдаар төлүүлэх хууль бий биз дээ?!
Б.Бат