Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийг нүүрсний сонсголын үр дүнд гарсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох Засгийн газрын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” хэмээн Д.Амарбаясгаланг буруутгажээ.
Д.Дорж