Өнөөдөр АН үүсэн байгуулагдсан өдөр. Тус намын ойн баярын хурал дээр АН-ын дарга Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна” хэмээн онцлов.
Д.Бат