Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах шийдвэр гаргасан билээ. Гэхдээ зарласан хугацаанаас нэлээд хэд хоног саатаж байж маргаашаас эхлэн иргэдийн дансанд орохоор болсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ. Аудитын байгууллагаар бүх тайлан орж эцэслэн баталгаажсан” хэмээн мэдэгдлээ. Дашрамд дурдахад ногдол ашиг нь бэлэн мөнгө тарааж байгаа асуудал биш, компанийн хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд олгож буй ногдол ашиг юм.