Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг Монголын бүх телевизийн сувгаар хэд хэдэн давталттай гарлаа. Ерөнхий сайд өгсөн ярилцлагадаа “Манай намаас энэ тоглоомонд оролцсон хүн бол М.Энхболд дарга. Дунд нь зуучилсан хүн бол Ж.Бадамжунай. Улаанбаатар хотод баригдсан хорооллуудаас стандартаа барьж, зөвшөөрлөө авсан газар бараг байхгүй. Бүгд л авлигаа өгч, байшингаа бариад дараа нь зөвшөөрлөө нөхөж авсан байшингууд л байна” хэмээн тодорхой бөгөөд шулуухан ярилаа. Засгийн газрын тэргүүн бодлогогүй ярихгүй л болов уу. Яагаад гэвэл тэр дугаар хорооны иргэн биш шүү дээ.
Ямар нэгэн асуудал босвол хэлсэн үгнийхээ төлөө хэрхэхийг ч тооцсон байгаа. Ямартай ч Улаанбаатарын газар олголтын асуудлыг шалгаж, хариуцлага тооцох хэцүүхэн даваа Засгийн газрын тэргүүний өмнө байгаа нь харагдлаа.
Д.Лхагва