Монголчууд эртнээсээ “Дэм дэмэндээ дээс эрчиндээ”, “Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг” сургасаар ирсэн. Энэ ч үүднээсээ нэг нэгнийхээ ажилд тусалж дэмжиж ирсэн юм. Гэтэл сүүлийн жилүүдэд амиа бодсон шинж чанар маш хүчтэй үзэгдэх боллоо. Цас ороход орон сууцны айлууд шаардуулалгүйгээр гарч ирээд гудамж талбайгаа цэвэрлэдэг байлаа. Гэтэл СӨХ-ны үйлчлэгч хэдхэн хүн л цастай ноцолдож үзэгдэх юм. Гарч ирээд тус болж байгаа нэг ч оршин суугч алга. Өөрсдийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө цас цэвэрлэж, халтиргаа гулгааны аюулыг зайлуулах сэтгэл даанч алга.
Хэдийгээр СӨХ-д мөнгөө төлдөг ч олон нийтийн ажилд туслах үүрэг бий шүү дээ. Ёс суртахуун талаасаа ч амиа бодох нь зүйд нийцэхгүй.
Д.Дорж