УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би 2022, 2023 онуудад хууль хяналтынханд шалгуулж 461 дүгээр ангид 3 сар хоригдож, өнгөрсөн сард цагаадлаа. Эрх баригч нам намайг гурав дахь удаагаа шоронд хийсэн. 2008 онд жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хорьж байсан. Өнгөрсөн удаад “хэрээ мэдэхгүй дарвалзсан” гэж 461-д 2 сар 15 хоног хорьж шалгалаа. Миний ариун цэврийг хоёр жил шалгаад, “ариун цэвэр онц сайн байна” гэж дүгнэлээ. АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан улс нийгэмд учруулсан ямар нэгэн хэрэг хийгээгүй байна. Худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй, хүн алаагүй байна гэж үзсэн. Үүнийг үндэслэж НПГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Өнөөдөр эрх чөлөөтэй болсон учраас үгээ хэлнэ. Тэмцлээ үргэлжлүүлнэ. Эрх баригчид ард түмний амьдрал сайн сайхан болж байна гэнэ. Худлаа шүү. Ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ хүртсэн байна. Айлуудын хөргөгч хоосон байна. Хүмүүсийн түрийвч мөнгөгүй байна. Эрх баригч намын мөрийн хөтөлбөр 95 хувьтай биелэсэн гэж яриад байгаа нь худлаа шүү. Би тун удахгүй Сүхбаатарын талбайд жагсаал хийнэ. Бүгдээрээ төв талбай дээрээ гарч тэмцэе. Сонгууль дөхлөө. Эрх баригч намд дүн тавьцгаая. 6 сард болох сонгуулиар МАН-д дүн тавьцгаая. Би нэр дэвшинэ” гэлээ.