Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссоос Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ. Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлж буй саналд хүний эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд “Төрийн бус байгууллагын тухай хууль”, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийн хүрээнд “Хэвлэл мэдээллийн тухай хууль”, улс төрийн асуудлын хүрээнд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-иудыг шинэчлэх шаардлагатай байгаа саналаа хэллээ. Мөн үүнээс гадна хүүхдийн эрхийн асуудал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг хөндсөн саналаа хүргүүллээ.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын ирүүлсэн эдгээр саналуудыг МАН судалж, УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм. Монгол Ардын Нам 2024-2028 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд “Enam” аппликейшн, election2024@nam.mn цахим шуудан, Монгол Ардын Намын nam.mn вэб сайтаар дамжуулан иргэд, олон нийтийн байгууллагын санал хүсэлтийг авч байна.