Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлттэй Засгийн газрыг тунхагласан. Энэ хүрээнд иргэдэд хүнд сурталгүй шуурхай үйлчлэхийг төрийн байгууллагуудад даалгасан. Гэтэл утсаа авдаггүй яам, агентлаг, харьяа газрууд олон байдаг талаар иргэд гомдоллож байна.
Өөрийн биеэр очоод төрийн байгууллагын үүдийг сахиад суух боломж хүн болгонд байхгүй. Ард түмэнд шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг утсаар, эсвэл нийгмийн сүлжээгээр үзүүлэхдээ цааргалж баймааргүй байна. Ард түмний татварын мөнгөөр төрийн ажлыг явуулж байж үйл ажиллагаандаа сэтгэлтэй хандмаар байна.
Төрийн бодлого шийдвэр дунд, доод шатанд хангалтгүй хэрэгжиж байгааг анхаарна уу? Дараагийн удаа хүнд сурталтай төрийн байгууллагуудыг зарлах болно.
Д.Бат