Өчигдрөөс эхлэн нийслэлийн зарим гудамж талбайд замын хөдөлгөөний өөрчлөлт хийж эхэлсэн билээ. Тэгвэл энэ арга хэмжээг хотын даргын зүгээс аваагүй болохыг Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу. Хэвлэл мэдээллийн зарим байгууллага, нийтлэгчид мэдээллээ нягталж байхыг хүсье” гэж байр сууриа илэрхийлжээ.
Тээврийн цагдаагийн газраас зарим замын эгнээ байрыг өөрчлөх замаар түгжрэлийг бууруулах ажил хийсэнг\ бололтой.