Дахиад л барилгад гал гарлаа. Тодруулбал, Натурын зам дагуу баригдаж байгаа барилгад өнөөдөр 13.20 цагийн үед гал гарчээ. Дуудлага ирсэн даруйд Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид шуурхай очиж гал унтрааж байгаа юм байна. Галын шалтгаан одоогоор тогтоогдoогүй байгаа аж.
Дүнжингаравын уулзвар дээр “Дашваанжил” компанийн 60 тонн газ ачсан машин өөр машинтай мөргөлсөний улмаас маш ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэж, олон хүн орох оронгүй болсны дараа Шадар сайд С.Амарсайхан шаардлагатай бүх шалгалтыг өргөн хүрээтэй хийнэ, урдьчилан сэргийлнэ хэмээн мэдэгдэж байсан.
Тэр эмгэнэлт явдал гараад нэг улирал ч өнгөрөөгүй байхад гал түймэртэй холбоотой дахиад нэг осол гарчихлаа. Хэзээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг болох юм бэ?! Гамшиг ослын дараа эмгэнэл илэрхийлээд өнгөрөх бус гал түймрийн аюул гарч олон хүн хохирохоос өмнө хяналт шалгалт хийдэг болмоор байна!!!
Д.Лхагва