“Хөх сувд-2024” мөсний баяр Хөвсгөл аймагт хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Дотоодын төдийгүй гадаадын жуулчид олноороо мөсний баярыг зорин очиж байна.
Уламжлал болсон энэхүү соёлын арга хэмжээ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орныг сурталчлах талаасаа өндөр ач холбогдолтой юм. Энэхүү баярын хүрээнд урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож байгаагаас гадна төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ гарчээ. Одоогоор 50 мянга гаруй хүн Мөсний баярт хамрагдаж байна.
Д.Дорж