Иргэний Зориг-Ногоон Нам, Монголын Хүний Төлөө Нам , Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам, Бүгд Найрамдах Намаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт “2024 оны УИХ-ын сонгууль маань шударга бус явагдах нь ээ гэдгийг мэдээлж байна. Энэ удаагийн сонгуульд хууль зөрчсөн, маш олон буруу үйл ажиллагаануудыг эрх баригчдын зүгээс явуулж байгаа талаар ярина. Мөн бид нийгмийг үндэсний эв нэгдэлд уриалж байгаагаа мэдээлж байна. Энэ удаагийн сонгууль шударга бус болох нь маш тодорхой байгаа. Та бүхэн Сонгуулийн хуулийг харж байгаа байх. Үндэсний аудитын газраас улстөрийн намуудад сонгуулийн тойргуудад зарцуулах хөрөнгөний дээд хэмжээг тогтоох талаар саналаа илүүрэхийг улстөрийн намуудад бичгээр ирүүлсэн. Сонгуулийн зардлыг тогтоох гэдэг нь Үндсэн хуулийн 14-р зүйлийн хөрөнгө чинээгээр нь хүнийг ялгаварлахгүй байх гэдэг зарчмийг зөрчсөн. Үүнийг бид эсэргүүцэж байна. Дөрвөн аймгийн нутаг дээр 2.5 тэрбум төгрөг зарцуулах дээд лимит тогтоолоо гэж бодоход ямар ч мөнгөгүй хүн 2.5 тэрбум төгрөгтэй хүнтэй шударгаар өрсөлд гэдэг шаардлагыг төрөөс тавьж байгаа нь Үндсэн хуулийг илэрхий зөрчсөн үйлдэл” гэв.
Д.Бат